МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2016

 Гарааны бизнесийн тогтвортой экосистемийн хегжил еед!

 ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛ, 2016 ОНЫ 11 САРЫН 23, 24-НИЙ ӨДРҮҮДЭД

| МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН ЧУУЛГАН 2016-ЫН ТУХАЙ |

Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагдах үйл ажиллагаа юм.

| ЧУУЛГАНЫ ЗОРИЛТУУД |

  • Олон улс дахь энтрепренершипийн хөгжлийн чиг хандлага, туршлагаас суралцах
  • Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндэсний стратеги, замын зураг хөтөлбөрийг танилцуулах, оролцогчдын саналыг авах
  • Энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр иргэд, байгууллагуудын санаачлага, хичээл зүтгэлийг нэг зүгт хандуулах, байгууллагуудын ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох
  • Оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, холбоо сүлбээгээ өргөжүүлэх боломж олгох зэрэг болно.

| ЧУУЛГАНД ОРОЛЦСОНООР ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ? |

  • Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөтэй танилцаж санал солилцох, тухайн чиглэлээр ажилладаг байгууллагуудын гол хөтөлбөр, үйл явдлуудад хамрагдах
  • Олон улсад энтрепренершипийг хөгжүүлж буй арга барилтай танилцах
  • Гарааны бизнесээ байгуулах, өсөлтөнд хүргэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, холбоо сүлбээ тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой

| САНААЧЛАГЧ |

| ИВЭЭН ТЭТГЭГЧ |

| ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ |

| ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАГЧ |

| ДЭМЖИГЧ |

ҮНДСЭН ИЛТГЭГЧИД

sara-jein-red

Хатагтай Сара Жэйн Макстед нь судалгаа, бизнес хөгжил, төслийн менежментийн салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлагатай, аж үйлдвэрийн кластер, инновацийн орчин бүрдүүлэх чиглэлийн мэргэжилтэн юм. Тэрээр АНУ-ын Эрчим хүчний департамент, Үндэсний Лабораториудын удирдах газар зэрэг төрийн байгууллага, Делойтт менежментийн зөвлөх үйлчилгээний компанийн эрчим хүчний салбарт ажиллаж байсан.

Өдгөө тэрээр Массачусеттсын Технологийн Институтын Бүс Нутаг дахь Энтрепренершипийг Хурдасгах Хөтөлбөр (MIT REAP)-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, дэлхий даяар улс орнуудад инновацийн чиг бүхий энтрепренершипийг хөгжүүлэхэд нь тусладаг. Тэрээр саяханыг хүртэл профессор Майкл Портерын удирдлага дор Харвардын Бизнесийн Сургуулийн Стратеги, Өрсөлдөх Чадварын Хүрээлэнд “АНУ-ын Кластерын Зураглал Бүтээх Төсөл”-ийн удирдагчаар ажиллаж байсан. Сара албан ёсны ажлуудаасаа гадна эрчим хүчний чиглэлээр ажилладаг гарааны бизнесүүдэд зөвлөгөө өгөх чиглэлээр гэрээгээр ажилладаг.

Тэрээр АНУ-ын Дюкийн их сургуулийг эрчим хүчний бодлогын мэргэжилээр төгссөн.

Сара Жэйн Макстед: Гүйцэтгэх захирал, MIT REAP хөтөлбөр

kurt-red

Ноён Курт Шателен нь “Онц Шийдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Бизнесийн сургуульд зөвлөхийн ажил эрхэлдэг. Тэрээр Монгол улсад 2010 оноос амьдарч байгаа бөгөөд өмнө нь Оюу Толгой ХХК, Монголын Үндэсний Их Сургууль зэрэг байгууллагад ажиллаж байсан.

Курт компаниудад тендерийн санал, олон улсын байгууллагын шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, гэрээ байгуулах чиглэлээр зөвлөгөө өгч, жижиг дунд үйлдвэрийн эзэд, менежерүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулсан туршлагатай. Мөн тэрээр их сургуулийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байсан. Түүнээс өмнө 30 гаруй жилийн хугацаанд АНУ-ын засгийн газар, түүний агентлагууд, томоохон төсөл хэрэгжүүлэгчдэд төслийн менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байсан.

Курт Өмнөд Луизианагийн их сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилээр төгссөн.

Курт Шателен: Гүйцэтгэх захирал, “Онц Шийдэл” ХХК

oko-3-red

Ноён Даваасүрэн овогтой Бат-Октябрь (Око) нь Монгол улс төдийгүй Азид гарааны бизнесийг дэмжих сайн орчныг бий болгоход хувь нэмрээ оруулж буй мэргэжилтэн юм. Тэрээр Стартап Монгол ТББ-г үүсгэн байгуулалцаж, Монгол улсад гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачилсан. Тухайлбал залуу бизнес эрхлэгчдийн мэдээ мэдээллийг түгээх “Гарааны Бизнес” телевизийн нэвтрүүлгийг бэлдэж, 80 гаруй дугаарыг үзэгчдэд хүргэсэн. Тэрээр Стартап Монгол ТББ-аас зохион байгуулдаг Startup Weekend, Startup Grind, Drink Entrepreneurs зэрэг олон улсад нэр хүндтэй хөтөлбөрүүдийг Монгол улсад оруулж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Око Bloomberg TV Mongolia, C1 зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Өдгөө тэрээр АНУ-д төвтэй, олон улсад үйл ажиллагаа явуулдаг TechStars байгууллагын Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүсийн захирлаар ажилладаг. Малайз улсын Куала Лумпурт байрладаг тус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд тэрээр Зүүн Өмнөд Азийн олон оронд гарааны бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөн, үйл явдлуудыг зохион байгуулдаг.

Тэрээр АНУ-ын Портлэнд мужийн их сургуулийг санхүүгийн мэргэжилээр төгссөн.

Д. Бат-Октябрь: Ази, Номхон далай хариуцсан салбарын захирал, Techstars

khashchuluun

Профессор Ч. Хашчулуун нь МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажилладаг.

Тэрээр Монгол Улсын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн захирал, эрдэм шинжилгээ хариуцсан орлогч захирал, Монгол улсын Засгийн газар, Японы ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж байсан “Монгол улсын дунд хугацааны хөгжлийн стратеги болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зөвлөх зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалуудад ажиллаж байсан. Профессор Ч. Хашчулуун Монгол Улсын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны даргаар ажиллаж байхдаа үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн кластер бий болгох чиглэлийн бодлогын судалгаануудыг эхлүүлж, инновацийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад дорвитой хувь нэмэр оруулсан.

Тэрээр Монголиа Майнинг Корпорэйшн (Энержи Ресурс)-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүн, Монгол Банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлдэг.

Профессор Ч. Хашчулуун ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, Йокохама хотын Их Сургууль, Токиогийн Кейо Их Сургуулиудыг төгссөн.

Ч. Хашчулуун: Профессор, Доктор, МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхим

Хөтөлбөр

Чуулган 2 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 10 гаруй үйл ажиллагаа болно.

Чуулган угтсан үйл ажиллагаа

Startup Weekend: University Edition

Design Thinking сургалт

“Оюутан-Энтрепренер” Өдөрлөг

ДЭЛГЭРЭНГҮЙ

Өдөр 1

Нэгдсэн хуралдаан

Startup Grind Ulaanbaatar

Drink Entrepreneurs Ulaanbaatar

ДЭЛГЭРЭНГҮЙ

Өдөр 2

Ажил хэрэгч өглөөний цай

Бодлогын хэлэлцүүлэг

Сургалт / Семинар

ДЭЛГЭРЭНГҮЙ

Мэдээ мэдээлэл

o_274a959c90836873-0

МЭНЧ 2014 БОЛОН 2015 ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ? 2016 ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

| блог | No Comments

МЭНЧ 2014 2015 ямар үр дүнд хүрсэн бэ? 2016 ямар үр дүнд хүрэх вэ? Маргааш буюу 2016 оны 11 сарын 23-нд болох Монголын Энтрперенерүүдийн Нэгдсэн Чуулган өмнөх жилүүдэд ямар үр…

startup

Гарааны бизнесүүд маркетингаа хэрхэн бага зардлаар хийх вэ?

| блог | No Comments

Гарааны бизнесүүдэд тулгардаг нэгэн бэрхшээл бол хөрөнгө, санхүүжилт. Гэтэл бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, борлуулах зайлшгүй шаардлагатай тул хэрхэн бага зардлаар өгөөжтэй маркетинг хийх вэ? Дижитал, интернэт маркетингийн боломжуудыг ашигла Уламжлалт…

MES 2016

Гарааны бизнест тулгардаг 5 бэрхшээлийг хэрхэн давах вэ?

| блог | No Comments

Өнөөдрийн энтрепренерүүд бизнесээ амжилттай эхлүүлэхэд хэцүү хэдий ч давж гарах хэрэгтэй саад бэрхшээлүүд юу байна вэ? Мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүжилт үү? Бизнесийн цоо шинэ санаа юу? Төрийн дэмжлэг үү? Татварын…

successful-start-up_23-2147507884

Монгол Улс дахь гарааны бизнесийн орчны зураглал

| блог | No Comments

Өнөө цагийн хамгийн шилдэг энтрепренерүүдийн нэг болох Элон Маск нэгэнтээ “Миний мөрөөдлийг биелүүлж чадах цорын ганц орон бол Америк” хэмээн хэлсэн удаа байдаг. Элон Маск яагаад тэгж хэлсэн бэ? Америк улс хүний эрх, эрх…

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, Чуулганы үйл явдлуудад ивээн тэтгэгчээр оролцохыг хүсвэл:

Чуулганы зохион байгуулагчдын багийн ахлагч
М. Должин, Дэд захирал
МУИС-ийн Бизнесийн сургууль
Утас: 99113956
Цахим шуудан: mdoljin@gmail.com

Санхүүгийн багийн ахлагч
Г. Нарангэрэл, Мэргэжилтэн
Бизнес Консалтинг Төв, МУИС-ийн Бизнесийн сургууль
Утас: 99227130
Цахим шуудан: naagii0116@yahoo.com

Үйл ажиллагааны зохион байгуулалтын багийн ахлагч
Н. Батсүх, Мэргэжилтэн
Бизнес Консалтинг Төв, МУИС-ийн Бизнесийн сургууль
Утас: 88028798
Цахим шуудан: suhee_2009@yahoo.com

Маркетингийн багийн ахлагч
Г. Үүрдмандах, Менежер
Бизнес Консалтинг Төв, МУИС-ийн Бизнесийн сургууль
Утас: 99101839
Цахим шуудан: uurdmandakh@num.edu.mn